Бодит чадвар

“НОМ” ХӨТӨЛБӨР ГАРСАН ДАА БАГШ НАР АА.

2012 оны 11-р сарын 04 Нийтэлсэн Ө.Цэндсүрэн

Сурагчдын ном унших хүсэл сонирхлыг өрнүүлэх, номын амтанд шунан дурлаж оюун сэтгэхүйгээ хөгжүүлэн ертөнцийн түм буман асуудлаас танин мэдэх чадварыг нь хөгжүүлэн олон талт боловсрол олгох зорилгоор дараах ажлуудыг нийслэлийн ЕБС-иудын хүрээнд зохион байгуулахыг зөвлөж байна.

1. Сургуулийн хэмжээнд зохион байгуулах

Дараах ажлуудыг зохион байгуулахдаа сурагчдын өөрийн удирдлагын байгууллага, тэдний идэвх санаачилгыг өрнүүлэн дэмжиж, бие даан бүтээлчээр хөгжих бодит боломж олгоход чиглэсэн байх

1. Багш сурагч эцэг эх, иргэдийг өргөнөөр оролцуулсан номын баярын ёслолын ажиллагаа зохион байгуулж, хэвлэмэл болон сонсдог, дижитал буюу тоон технологид суурилсан номын үзэсгэлэн худалдаа гаргах, ном солилцох, бэлэглэх, хандивлах,

2. Шилдэг ном шалгаруулах, номын зохиогчийг алдаршуулах ажлыг бага анги, дунд анги, ахлах анги, багш, удирдах ажилтан, эцэг эхийн дунд зохион байгуулж, “бүтээлч уншигч” , хурдан уншигч”, “сайн яригч”, “уран яруу уншигч”, “үр дүнтэй уншигч”, “сонсдог ном уншигч”, “дижитал ном уншигч””бусдыг дагуулан уншигч”, “номын утга санааг түгээн дэлгэрүүлэгч”, гэх мэтээр төрөл бүрийн номинацид уншигчийг тодруулах ажиллагаа явуулах, зохиолч уншигчдын уулзалт ярилцлага хийх, уламжлалаа сэргээж “Номын сайн нөхөр” тэмдэгтэнг олноор төрүүлэх, тэднийг сургууль, анги, хамт олон нь зүйл бүрээр хөхиүлэн дэмжих, хэвлэл мэдээллээр сурталчлах

3. Сургуулийн удирдлага, багш нар өөрсдөө сурагчдын уншиж байгаа номыг уншсан, ойлголт мэдлэгтэй болсон байх

4. Сургуулийн номын санд сурагчид ном сонгон унших боломж нөхцөл бүрдүүлэн “нээлттэй” болгох

5. Ангийн номын фондыг заавал унших номоор баяжуулан, бага ангийн суралцагчдад ангидаа ном унших нөхцөл боломжийг нэмэгдүүлэх

6. Сурагчдын насны онцлогийг харгалзан нээлттэй ярилцлага хэлэлцүүлэг зохион байгуулах

7. Иргэд олон нийтийн байгууллага төсөл хөтөлбөрийн оролцоотойгоор ном хандивлах ажлыг зохион байгуулж монгол хэл уран зохиолын хичээлийн кабинет болон бусад хичээлээр заавал уншиж судлах номын жагсаалт гаргаж номын булан фонд бүрдүүлж бүрэн ашиглалтад оруулах

8. Ном сонгон унших боломж олгож номын танилцуулгыг олон хэлбэрээр хийх

9. Мэтгэлцээн явуулах, чөлөөт индэр, уран илтгэгчдийн илтгэл зохион байгуулах

10. Анги тус бүрийн суралцагчдын онцлогт тохируулан тодорхой сэдвийн хүрээнд уншсан номоос төрсөн сэтгэгдэл бичүүлэх, дүгнэлт хийлгэх, зураг зуруулах

11. Унших чадварыг хөгжүүлэх аргуудыг эзэмшүүлэх

12. Зохиолч, уран бүтээлчдийн уулзалт хийх

2. Унших ном сонгох Дараах жагсаалтуудыг ашиглахаас гадна сурагчдын өөрсдийн сонголтыг дэмжинэ.

1. “Жагсаалт шинэчлэн батлах тухай” БСШУ-ны сайдын 2011 оны 228 дугаар тушаал

УРАН ЗОХИОЛ

Бага боловсролын агуулгын стандартын түвшинд

Монгол ардын аман зохиол

Монгол ардын домог үлгэр /эмхт. Д. Цэрэнсодном,1989/

Монгол ардын дуу /эмхт.Ц. Өлзийхутаг,1989/

Монгол ардын ерөөл магтаал /эмхт

Х. Нямбуу,1983/

Монгол ардын жүжиг наадмын аман зохиол /эмхт. Х. Сампилдэндэв,1987/

Монгол ардын зан үйлийн аман зохиол /эмхт. Х. Сампилдэндэв.,1988

Монгол ардын зүйр цэцэн үг /эмхт.Ш.Дулмаа, А.Шагдарсүрэн,2006, 2007/

Монгол ардын оньсого таавар /эмхт. Г.Ловор, Ц.Өлзийхутаг.1990/

Монгол ардын тууль /эмхт. Ц. Өлзийхутаг, 1989/

Монгол ардын үлгэр /эмхт. Д. Цэрэнсодном,1982/

Монгол уран зохиол

Алагсай Ч. “Ирвэст уул”

Батжаргал Д. “Хаан хуруу”

Галсан Т. “Хоёрын хүрд”

Гармаа Д. “Аав цэцэрлэгт орсон нь”

Гармаа Д. “Хөгжөөнтэй туужууд”

Давааням Д.“Ёгт үлгэрүүд”

Дашдондог Ж. “Чулуун домог”

Доржцэрэн Н. “Ойгоос илгээсэн захидал”

Ловор Г. “Жимсний хаяг”

Лодойдамба Ч. “Малгайтай чоно”

Надмид С. “Бордоотой бороо”

Санжаагончиг Ю. “Цоохор найз“

Содномдорж Д. “Норовын намтар”

Соронзонболд Л. “Загас унасан Заяахүү”

Сундуй О. “Зуны нар мөхөөлдсөнд дуртай”

Түдэв Л. “Будаг амилсан нь”

Түдэв Л. “Хорвоотой танилцсан нь”

Түмэнжаргал З. “Голын жараахай”

Цэвэгмид Д. “Хос тогоруу”

Чимэд М. “Ойн зүүд”

Энхбаяр Ш. “Лууванд дуртай жаал”

Дэлхийн уран зохиол

1. Андерсен Г. Х. Үлгэрүүд

2. Ах дүү Грим Үлгэрүүд

3. Бөрнет .ф. “Бяцхан гүнж”

4.    Грахам .К. “Бургаасан шугуйн салхи”

5. Дефо Д. “Робинзон Крузо”

6. Ершов П. “Бөгтрөгтэй морьхон”

7. Кестнер Эрих “Эрхийн чинээ эр”

8. Киплинг Р. “Зааны тугал”

9. С.Лагерлеф “Шидэт дэнлүү”

       10. Лофтин .Х. ”Долитл эмчийн аялал”

       11. Михайлков С. “Бардам туулай”

       12. Носов Н. “Мөсөн чихэр”

       13. Распэ Э. “Мянгуужинд тохиолдсон явдал”

       14. Родари Дж. ”Чипполинод тохиолдсон явдал”

       15. Свифт Дж. “Гуливерийн аялсан түүх”

       16. Сухомлинский В. А. “Хөх тэнгэрийн доорх сургуулийн үлгэрүүд”

       17. Сетон Томпсон “Чин зоригт адгуусан амьтдын үлгэр”

       18. О.Уайльд “Аз жаргалтай хан хүү”

       19. Чехов А.П. “Хүүхдэд зориулсан өгүүллэгүүд”

       20. Чуковский К. “Хулгайлагдсан нар”

       21. Экзюпери Сент “Бяцхан хун тайж”

Суурь боловсролын агуулгын стандартын түвшинд

Монгол уран зохиол

Алагсай Ч. “Ирвэст уул”

Арьяасүрэн Ч. “Сүүлэнхүүд тохиолдсон явдал”

Баасанжав Ө. “Мөнгөн хараацай”, “Алтан хараацай”

Бадарч П. “Есөн эрдэнийн орон”

Барамсай Ж. “Цүнхтэй инээд”

Батжаргал Д. “С+H=247”

Гаадамба Ш. “Багын явдал”

Гал Ж. “Чулуун сарлаг”

Гармаа Д . “Хөөрхийдөө Болдоо минь”

Дамдинсүрэн Ц. “Морь шинжээч Жомбоо хүү”

Дашдооров С. “Дайны жилийн алим буюу сургуулийнзээрд”

Доржсүрэн Б. “Цэцэгт өртөөний найзууд”

Зандраабайдий Х. “Дамиран гайхал”

Лхагвасүрэн Б. “Цагаан тэнхлэг”

Лхамсүрэн Ч. “Хүрэн морь” найраглал

Лодойдамба Ч. “Манай сургууль”

Маам Д. “Тэмээний дууль”

Мөнх Ц. “Банхар минь”

Надмид С. “Жаран дэгдээхий”

Надмид С. “Нийслэлийн замд”

Нацагдорж Д. “Бүрэн зохиол”

Ойдов Д. “Доктор Батаа гайхамшгийг судалсан нь”

Пүрэвдорж Д. “Тусгаар тогтнол”,

Пүрэвдорж.Д “Чингис”

Пэлдэн Д. “Бага насны хун шувууд”

Ринчин Б. “Заан залуудай”

Содномдорж Д “Навсайдамба ба түүний нөхөд”

Содномдорж Д. “Норовын намтар”

Сундуй О. “Зусланд болсон хачирхалтай явдал”

Сүрэнжав Ш. “Ерэн баатрын дууль”

Цэвэгмид Д. “Болд Самбуу хоёр”

Цэндсүрэн О. “Ер бусын учрал”

Чимэд М. “Алтан номын үсэг”

Дэлхийн уран зохиол

Айтамтов Ч. “Далайн хөвөөний алаг хав толгой”

Айтамтов Ч. “Цайран харангдах хөлөг онгоц”

Алкотт .Л.М. “Жаалхан авхай нар”

Аустин .Ж. “Бахархал,бардамнал”

Бөрнет Ф “Нууц цэцэрлэг”

Боудин .Н. “Шидтэний охин”

Верн Ж. “Арван таван наст капитан”

Грин А. “Аранзал дарвуулт хөлөг”

Гринвуд “Ноорхой жаалын үнэн түүх”

Диккинс Ч. “Давид Копперфельд”

Зверев М. “Цагаан буга”

Крылов И.А “Ёгт үлгэрүүд”

Куприн А.И “Амьтдын тухай өгүүллэг”

Кэрэоль Л. “Алиса гайхамшгийн оронд”

По Эдгар “Алтан цох”

Пушкин А.С Руслан Людмила хоёр”

Линдгрен А. “Урт оймст Пиппи”

Лондон Дж. “Өгүүллэгүүд”

Мацутани М. “Луугийн хүү Таро”

Неру.Ж “Охиндоо бичсэн аавын захидлууд”

Распутин В. “Франц хэлний хичээл”

Ровлинг Ж. “Харри Поттер”

Родари Дж. “Жельсимно худал хуурмагийн

оронд хөглөсөн нь”

Селма Л. “Галуу дагасан гайхамшигт аялал”

Твен М. “Геклберри Финд тохиолдсон явдал”

Твен М. “Жонон гуйлгачин хоёр”

Твен М. “Том Сойерт тохиолдсон явдал” Щедрин С. “Хэтэрхий мэргэн жараахай”

Бүрэн дунд боловсролын агуулгын стандартын түвшинд

Монгол уран зохиол

Монголын нууц товчоо

Гэсэр

Жангар

Аюурзана Г “Дурлалгүй ертөнцийн блюз тэргүүтэй хүүрнэл зохиол”

Ванган Л. “Жүжгүүд”

Гармаа Д. “Чонын үүрэнд”

Дамдинсүрэн Ц. “Түүвэр зохиол”

Дашбалбар О. “Оддын аялгуу”

Жанчив Г. “Нэг ангийнхан”

Жарагалсайхан С. “Хаан түүх”

Лодойдамба Ч. “Тунгалаг тамир”,Гарын таван хуруу”

Лувсанцэрэн П. “Хаврын шувуу”

Лхагвасүрэн Б. “Тамгагүй төр”

Лхагвасүрэн Б. “Уянгын тойрог”

Маам Д. “Газар шороо”

Мягмар Д. “Уянгын арван тууж”

Намдаг Д. “Хөгшин чоно ульсан нь”

Норов Д “Уулын хөх сүүдэр”

Нямаа Д. “Шөнийн талд адуу янцгаана” түүвэр

Нямсүрэн Д “Сэтгэлийн байгаль”

Очирхүү Т. “Чулууны магтаал”

Өлзийтөгс Л. “Эрх чөлөөтэй байхын урлаг”

Пүрэв С. “Азын цэнхэр уулс”

Пүрэвдорж Д. “Сэгс цагаан богд”

Ринчин Б. “Нууцыг задруулсан захиа”

Түдэв Л. “Оройгүй сүм”

Субашид буюу сайн үгт эрднийн сан

Чойном Р. “Сүмтэй будрын чулуу”

Энхболд Д. “Соёо”

Эрдэнэ С. “Уянгын өгүүллэгүүд”, “Занабазар”

Явуухулан Б. “Дэлхий ” “Тэхийн зогсоол” түүврүүд

Дэлхийн уран зохиол

Айтматов Ч “Цаазын тавцан”

Акутагава Р. “Хайраас бусад нь юу ч биш”

Балакаев А. “Гурван зураг ”

Бальзак О. “Гобсек”

Булгаков М. ”Мастер Маргарита хоёр”

Верн Ж. “Усан доогуур 20 мянган бэр аялсан нь

Галийдас “Шагундала

Гамзатов Р. “Миний Дагестан”

Генри О. “Ид шидтэнгүүдийн бэлэг”

Гюго Б. “Шоовдор хүмүүс”

Диккенс Ч. “Оливер Твистэд тохиолдсон явдал”

Достоевский Ф. М. “Гэм зэм”

“Дэлхийн сонгодог уран зохиолын чуулган”

50 ботиос

Илиносоэү И. “Ашгүй, бүх юм дууслаа”

Ли Мүн Ёл “Миний ангийн овгор”

Лу Синь “А Кюгийн үнэн түүх”

Молье Ж. М. “Тайж нарыг дуурайж хөглөсөн нь”

Мянга нэгэн шөнийн үлгэр

Набаков В. “Лолита”

Рид М. “Маронууд”

Толстой Л. “Анна Каренина”

Уайльд. Оскар “Кентервилийн хий үзэгдэл”

Хашек Я. “Эрэлхэг цэрэг Швейкийн хөгтэй явдал”

Цвейг. Стефан “Танихгүй эмэгтэйн захидал”

Шармаа. Вишнү “Таван сургамж”

Шекспир В. Жүжгүүд

Шекспир В. “Хошин жүжгийн түүвэр”

Ай Ши Нинай “Сүн улсын хүйтэн уулын бичээс”

Шолохов М. “Дөлгөөн Дон”

Фолкнер У. “Баавгай” тууж




2. “Оюунт монгол хүн” аяны хүрээнд гаргасан "Монголын хүүхэд залуусын оюунлаг сэтгэлгээг хөгжүүлэх 88 номын жагсаалт"

Бага анги /7-14 нас/
1.    Оюунтүлхүүр, Цаасан шувууны үлгэр
2.    Монгол ардын үлгэрүүд
3.    Ханс Кристиан Андерсений үлгэрүүд, Ах дүү Гриммийн үлгэрүүд
4.    Эзопын ёгт үлгэрүүд
5.    Д.Гармаа "Хөгжөөнтэй туужууд"
6.    С.Надмид "Жаран дэгдээхэй"  туужууд
7.    Ж.Дашдондог "Чулуун домог", " Аав ээж би", "Хар шувууны цагаан домог"
8.    Х.Болор-Эрдэнэ "Хишигт" дурсамжит тууж
9.    Экзюпери Сент  "Бяцхан хун тайж"

10. С.Лагерлеф  "Галуу дагасан гайхамшигт аян", "Шидэт дэнлүү" /орч Б.Ренчин /
11.
Нацүмэ Соосэки "Муур-миний өчил"
12.
Сетон Томпсон "Чин зоригт адгуусан амьтдын үлгэр" /орч Б.Ренчин/
13.
Родари Дж."Жельсомино худал хуурмагийн газар хөглөсөн нь" /орч Ш.Гаадамба/
14.
О.Уайльд "Аз жаргалтай хан хүү", "Одны хүү"
15.
Чехов А.П. "Хүүхдэд зориулсан өгүүллэгүүд"
16.
Лу Синь "Акюгийн үнэн түүх"
17.
Сургамжит өгүүллэг 1, 2, 3 ,4 /Эмпати төв /
18.
О.Сундуй "Тэнгэрээс заяат төрсөн Тэмүүжин хүү"
19.  Жеймс Олдриж "Гайхамшигт монгол морь"
20. "Дэлхийн хүүхдийн яруу найргийн дээж, "Дэлхийн хүүхдийн хүүрнэл зохиолын дээж"
Дунд анги, Ахлах анги, /Оюутан буюу 14-өөс дээш нас/
1.    "Монголын Нууц Товчоо" шинэ хөрвүүлэг Ж. Чоймаа
2.   
Жангарын туульс, Гэсэр тууж
3.    "Эрт эдүгээ гайхамшигт үзэгдэл" 1, 2 цуврал
4.    Я. Ганбаатар "Хүннүгийн түүх соёл" 3 боть
5.    Шекспир "Эмгэнэлт жүжгүүд"
6.    Б.Ренчин  "Заан залуудай"
7.    Ги Де Мопассан "Амьдрал"
8.    Л.Түдэв " Оройгүй сүм", "Үгсийн нууц уурхай" УБ 1996
9.    Ч.Лодойдамба "Солонго", "Шаргачин"
10. 
Мишима "Алтан сүм"
11.  "Эерэгээр сэтгэх урлаг" Брахма Кумарисийн Оюуны их сургууль, Лаура эскивель "Мэдрэмжийн

тухай ном"  
12.   Гётэ Иоганн Вольфганг "Фауст"
13.   Ж.Мягмарсүрэн "Унагаа зуусан хулан", "Долоо дэх хөхний гавар"
14.   Ч.Айтматов "Цайран харагдах хөлөг онгоц", "Улаан алчууртай хонгор минь"
15.   Л.Өлзийтөгс "Нүдний шилэнд үлдсэн зургууд"
16.   Жеймс Жойс "Дублинчүүд"
17.   В.Мэгрэ "Анастасия" цуврал
18.   Хорхе Луис Борхес "Хоёр хаан хоёр хонгил" (өгүүллэгийн түүвэр)
19.   Г.Ловор "Монголын хүүхдийн уран зохиолын дээжис" 1-3 боть
20.   Ж.Неру "Ертөнцийн түүхийг сөхөн үзвэл" I, II, III боть УБ 1982
21.   Ц.Бавуудорж "Дорно зүгт өвс болно"
22.   С.Эрдэнэ "Шилмэл өгүүллэгүүд"
23.   Масару Эмото "Хариулт нь усанд буй", "Усны гайхамшигт хүч чадал"
24.   Ч.Галсан "Аянгат цагийн тууж", " Тэнгэрийн амьтан" өгүүллэгүүд
25.   М.Саруул-Эрдэнэ "Зугаатай хэл шинжлэл"
26.    Стефан Цвейг "Танихгүй эмэгтэйн захидал"
27.   Ким У Жүн "Хорвоо дэлхий уудам, хийх ажил их байна"
28.    Г.Аюурзана  "2*2=6 суут жаран сэтгэгч", Монтэнь "Сонгомол эссэнүүд"
29.    Б.Явуухулан "Яруу найргийн түүвэр"
30.    Эверетт Шостром "Антикарнеги" УБ 1997 он
31.    "Тантрын дуудлага"
32.    С.Хокинг "Цаг хугацааны товч түүх", "Хар нүх"
33.    Х.Болор-Эрдэнэ "Би бид хоёр" сэтгэлгээний өгүүллэгийн түүвэр
34.    Д.Урианхай "Учрахуй ба Хагацахуй" УБ 1978
35.    Барбара Марсианик "Хүчний зам"
36.    Р.Акутагава "Намрын уулс" өгүүллэгүүд
37.    Р.Гамзатов "Миний Дагестан"
38.    П.Лувсанцэрэн "Хаврын шувууд"
39.    Д.Нямсүрэн "Ирж буй цаг" 1, 2, 3
40.    Д.Пүрэвдорж "Бурхад ба хүмүүс"
41.    Д.Төмөртогоо Монголын эдийн засгийн сэтгэлгээний түүх" УБ 2009,
Монголын Шидтэнүүд" 2006
42.    Ч.Эрдэнэ "Бид Ялав", "Их Гурвалжин" УБ 1997, 2002
43.    Э.Мулдашев "Хүн мичнээс үүсээгүй" цуврал
44.    Д.Батбаяр "Бүтээхүйн зүй тогтол сайхныг бүтээх нууц", "Саахалтын нууранд ангир дуугарна"

өгүүллэгийн түүвэр
45.    Джон Перкинс /орч Х.Болорболд/ "Эдийн засгийн алуурчны наминчлал", /орч Х.Болорболд "Эрин

цагийн дуудлага", "Хүн сүргийн үйлдвэрлэл"
46.    Габрель Маркес /орч Г.Аким/ "Зуун жилийн ганцаардал"
47.    Райчиндорждагва "Мила Богдын намтар", "Зэн буддизмийн үндэс"
48.    Б.Ичинхорлоо "Гэгээн зүг оршихуйн чинад хязгаарт хүрэхүй" цуврал
49.    Клеменс Күби "Дараачийн хэмжээст орох замд"
50.    Б.Лхагвасүрэн "Гашуун өвс"
51.    Жон Кехо "Далд ухамсар бүхнийг чадна"
52.    Док.Мухаммэд Бозпаг "Сэтгэ амжилтанд хүр", "Амжилтанд хүрэх алтан зарчмууд /Эмпати төв/
53.    Пауло Кольео "Алхимич" (тууж)
54.    Б.Золбаяр "Бүлээн"
55.    Руперт Шельдрейд "Дэлхийг өөрчилж чадах долоон туршилт"
56.    Ричард Бах "Цахлай Жонатан Ливинстон"
57.    Друнвало Мелхиседик "Амьдралын цэцэгийн эртний нууц" 1, 2, "Зүрхэн дотроо амьдрахуй"
58.    Д.Баттогтох "Шилдэг шүлгүүд" 1, 2
59.    Парамахамса Йогананда "Йогчийн намтар" УБ 2011
60.  
Фердинанд Оссендовски "Хүн, араатан, бурхад" /орч Ж. Нэргүй/
61.  
Г.Аким "Тэнгэрийн нохой"
62.    Дэнзэнноргай "Цаст уулын барс", К.Н Илюмжинов "Миний зам" 1995 он
63.  
Зян Рун "Чонон сүлд" /орч Д. Болдбаатар/
64.  
"Үхлийн тууриуд" /орч Д.Дашмөнх/
65.  
Л.Н.Толстой "Дайн ба эх" 1, 2, 3, 4
66.  
Джек Лондон "Мартин иден", "Хуурмаг нарны түмэн зөргөөр"
67.  
Михаил Шолохов "Донын өгүүллэгүүд"
68. 
Александр Сергеевич Пушкин "Хүүрнэл зохиолын түүвэр"

Ахлах ангийн монгол хэл уран зохиолын хичээлийн агуулгыг Боловсролын хүрээлэнгийн захирлын 2006 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаар тушаалын гуравдугаар хавсралтаар баталсан “Монгол хэлний хичээлийн агуулгын үлгэрчилсэн хүрээ” , МХУЗ-ын боловсролын стандарт- /MNS5420-13:20040/ ыг тус тус үндэслэн боловсруулав.

11 жилийн 10 дугаар ангийн монгол хэлний нэгж хичээлийн сэдэв. Бүгд -70 цаг /298-аар/

Нэгжийн сэдэв, цаг




Агуулгын товч


Яриа бичгийн дадлага 8 цаг




· Өгүүлбэрийн бүтэц хэв шинж, утга, үүргийг тодорхойлох,

   тайлбарлах

· Өгүүлбэр дэх үгсийн хэлзүйн болон утгын онцлогийг

   тайлбарлах

· Хэлний тогтвортой нэгжийн утга үүргийг тодорхойлох

· Эх, өгүүлбэрийг хувирган найруулах


Өгүүлбэрийн утга бүтцийн задлал

8 цаг




ХоНӨ –ийн задлал

· Нэрлэх төлөөлөх, заах ,асуух утга өгүүлбэрээр илрэхийг ялгах,

  хувиргах, зөв найруулах

· өгүүлбэрийг ялгах, хувиргах, зохиох

· ойролцоо эсрэг, төсөөт, зүйлчилсэн өгүүлбэрийг ялгах, хувиргах

 зохиох

· өгүүлбэр дэх баймж утгыг олж тайлбарлах, зохион найруулахдаа

 хэрэглэх


өгүүлбэрийн найруулга, хэрэглээ

8 цаг




· НӨ-үүдийг задлан ялгах

· НӨ-үүдийн холбох хэрэглүүрийг олж тодорхойлох, өгүүлбэр эх

зохиохдоо зөв хэрэглэх

· Үгийн санжсан, хэл зүйжсэн, бүхэлзүйжсэн,утга зүйжсэн үгсийг ялгах, тодорхойлох

· Цөм өгүүлбэрийг “гэ”-т өгүүлбэрээр дэлгэрүүлэх


Эхийн найруулгын задлал 8 цаг




· Эхийн найруулгын онцлогийг таних, тайлбарлах

· Үг бүтээврийн найруулгын онцлогийг тодорхойлох

· Найруулгын төрөл зүйлийг тодорхойлох, онцлог шинжийг жишээгээр батлах

· Эхийг хувирган найруулах

· Цогцолборуудыг орлосон нэгжүүдээр холбон найруулж бичих


Албан бичиг ба сонин нийтлэлийн эх 8 цаг




· Албан бичгийн стандарттай танилцах

· Тодорхойлолт, тайланг ялган тайлбарлах тэдгээрийг зохион найруулж бичих

· албан тоот, албан даалгаврыг ялган тайлбарлах тэдгээрийг зохион найруулж бичих


Сонин нийтлэлийн эх -6 цаг




· сонин нийтлэлийн найруулгын онцлог, төрөл зүйлийг ялгах, задлал хийх,

· сонин нийтлэлийн эхийг засах,дуурайн бичих, найруулан бичих

· сонин нийтлэлийн эхийг утга санаа, асуудлаар нь харьцуулж дүгнэлт гаргах, үзэл бодлоо илэрхийлэх


Уран зохиолын эхийн задлал 8 цаг




· уран зохиолын найруулгын онцлог, төрөл зүйлийг ялгах, хувиргах зохион найруулах

· уран зохиолын эхийн дүрслэх хэрэглүүрийг ялгах, утга үүргийг тайлбарлах түүнийг зохион найруулахдаа зөв хэрэглэх


Эх зохион найруулж бичих 8 цаг




· зохиолын өмнөх үг ба төгсгөлийн үгэнд задлал хийх, дуурайн бичих, зохион бичих

· шүлэг, аян замын тэмдэглэл, сурвалжилга зохион найруулж бичих

· эсээ зохион найруулж бичих


Яриа бичгийн дадлага -8 цаг




· суралцагчдын эзэмшсэн ур чадварын онцлогийг харгалзан яриа бичгийн дадлага хичээлийн агуулгыг тогтооно.


11 жилийн 11-р анги Монгол хэл бүгд -35 цаг

Нэгжийн сэдэв

Агуулгын товч

Яриа бичгийн дадлага

4 цаг

· Албан бичиг, уран зохиол, сонин нийтлэлийн найруулгын онцлог

· Эхийг хувирган найруулах

· Цогцолборуудыг орлосон нэгжүүдээр холбон найруулж бичих

· өгүүлбэр дэх баймж утгыг олж тайлбарлах, зохион найруулахдаа хэрэглэх

Өгүүлбэрийн утгын задлал

5 цаг

· Өгүүлбэр дэх баймж утгыг олж тайлбарлах, зохион найруулахдаа хэрэглэх

· Адилтгасан, зүйрлэсэн, төлөөлсөн, солин нэрлэсэн, ихэсгэсэн, багасгасан, ёгтолсон, егөөдсөн, тойруулсан утгатай өгүүлбэрийг ялгах, хувиргах, зохиох

· Өгүүлбэр дэх баймж утгыг олж тайлбарлах, зохион найруулахдаа хэрэглэх

· Хэлц ба хэлц бус өгүүлбэрийг хувирган найруулах

Өгүүлбэрийн бүтцийн задлал

4 цаг

· НӨ-үүдийг задлан ялгах

· НӨ-үүдийн холбох хэрэглүүрийг олж тодорхойлох, өгүүлбэр эх зохиохдоо зөв хэрэглэх

· Онцолбор ба дэвсвэр гишүүдийн харьцааг тодорхойлох

· Өгүүлбэрийн хэв шинжүүдийн онцлогийг жишээ баримтаар батлан тайлбарлах

Эхийн задлал 4 цаг

· Адилтгасан, зүйрлэсэн, төлөөлсөн, солин нэрлэсэн, ихэсгэсэн, багасгасан, ёгтолсон, егөөдсөн, тойруулсан утгатай цогцолборыг ялгах, хувиргах, зохиох

· Хэлц цогцолборыг утгаар нь задлан тайлбарлах

Албан бичгийн эх 3 цаг

· Дүрэм, журам, тушаал, найруулга, бүтэц, бичлэгийн онцлогийг ялгах, боловсруулж бичих

· Захирамж, тогтоолын найруулга, бүтэц, бичлэгийн онцлогийг ялгах, боловсруулж бичих

Эрдэм шинжилгээний эх 5 цаг

· Эрдэм шинжилгээний найруулгын онцлог, түүний төрөл зүйл,

· Нэг сэдэвт зохиол, шүүмжийн эхэд задлал хийх, алдааг засах, найруулах

Эхийн утга

5 цаг

· Цогцолборт утгын харьцаа илрэх боломжийг тайлбарлах /адилтгах- эс адилтгах, зэрэгцэх-цувах, шалтгааны- шалтгааны бус, бүхэл-хэсгийн/

· адилтгах- эс адилтгах, зэрэгцэх-цувах, шалтгааны- шалтгааны бус, бүхэл-хэсгийн зэрэг утгын харьцааг зөв зохион найруулах

Эх зохион найруулах

5 цаг

· Эхийг тонгоргон егөөдөж бичих

· Эсээ зохион найруулах

Боловсролын хүрээлэнгийн захирлын 2006 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаар тушаалын гуравдугаар хавсралтаар баталсан “Уран зохиолын хичээлийн агуулгын үлгэрчилсэн хүрээ”, МХУЗ-ын боловсролын стандарт- /MNS5420-13:20040/ ыг тус тус үндэслэн боловсруулав.

11 жилийн 10-р ангийн уран зохиолын нэгж хичээлийн сэдэв 70 цаг

Нэгжийн сэдэв

Нэгжийн агуулгын товч

Монголын нууц товчоо

5 цаг

· Зохиолын зохиомжийн онцлогийг задлан тайлбарлах,

· зохиолд дэвшүүлсэн эх оронч болон хүнлэг энэрэнгүй, үзэл, уламжлалт зан заншил, хүний чанар, сэтгэл оюуныг ойлгох, зохиолын жишээ баримтаар тайлбарлах, өөрийн үзэл бодлоор дүгнэж илэрхийлэх,

· Зохиолын хэлний онцлогийн талаар эргэцүүлэмж бичих

· Түүх, уран зохиолын дурсгал болохыг харуулах жишээ баримтыг зохиолоос олох, батлан тайлбарлах

· Монголын нууц товчоо” судлалын бүтээлээс уншиж, түүнийг өөрийн уншиж ойлгосонтой харьцуулан тайлбарлаж хэлэлцэх

ХY-XYII зууны үеийн сонгодог уран зохиол /яруу найраг хэлбэрийн/

4 цаг

· ХY-XYII зууны үеийн сонгодог уран зохиолын бүтээлээс мэдэх, уншиж ойлгох

· Энэ үеийн бичгийн уран зохиолын дээжис бүтээлээс сонгож сэдэв, хөндсөн асуудал,гол санаа, бусад санаа зэргийг тодорхойлох, дүгнэх, харьцуулах

· Зохиолын хэлний онцлогийн талаар эргэцүүлэмж, шүүмж бичих

· Зохиолын дүрслэх болон яруу хэрэглүүрийг тодорхойлох, түүний үүргийг тайлбарлах

ХY-XYII зууны үеийн сонгодог уран зохиол /үргэлжилсэн хэлбэрийн/

5 цаг

· ХY-XYII зууны үеийн сонгодог уран зохиолын бүтээлээс мэдэх, уншиж ойлгох, зохиомжийн задлал хийх

· Энэ үеийн бичгийн уран зохиолын дээжис бүтээлээс сонгож сэдэв, хөндсөн асуудал,гол санаа, бусад санаа зэргийг тодорхойлох, дүгнэх, харьцуулах

· Зохиолын хэлний онцлогийн талаар эргэцүүлэмж, шүүмж бичих

· илтгэл реферат, шүүмж судлалын өгүүлэл бичих

XYIII-XIX зууны үеийн сонгодог уран зохиолын тойм/яруу найраг хэлбэрийн/ 6 цаг

· Энэ үеийн гол гол бүтээл, бүтээлчидтэй танилцах, гол гол зохиол бүтээлийг сонгож унших

· Тухайн үеийн уран зохиолын амжилт, гол онцлогийг тодорхойлох

· Сонгосон зохиолын бүтэц, зохиомж, сэдэв санаа, дүрд бүрэн анализ хийх

· Зохиолын хэл найруулгад бүрэн задлал хийх

· Зохиолын дүрслэх болон яруу хэрэглүүрийг тодорхойлох, түүний үүргийг тайлбарлах

XYIII-XIX зууны үеийн сонгодог уран зохиолын тойм/үргэлжилсэн хэлбэрийн/ 7 цаг

· ХYIII-XIX зууны үеийн сонгодог уран зохиолын бүтээлээс мэдэх, уншиж ойлгох

· Энэ үеийн бичгийн уран зохиолын дээжис бүтээлээс сонгож сэдэв, хөндсөн асуудал,гол санаа, бусад санаа зэргийг тодорхойлох, дүгнэх, харьцуулах

· Зохиолын хэлний онцлогийн талаар эргэцүүлэмж, шүүмж бичих

· илтгэл реферат, шүүмж судлалын өгүүлэл бичих

Орчин үеийн шилдэг яруу найраг 6 цаг

· Зохиолын зохиомжийн задлал хийх /зан төрх,хэв шинж, уран дүрийн бүтэц,дүрслэх аргын бүтэц,байгуулалтын тогтолцоо/

· Зохиолын хэлний онцлогийг тодорхойлох, тайлбарлах, жишээгээр тайлбарлах, харьцуулах

· Уншиж цээжилсэн шүлэг, найраглалын хэл найруулгад бүрэн задлал хийх

Орчин үеийн шилдэг өгүүллэг, тууж 9 цаг

· өгүүллэг, найруулал, тэмдэглэл, эсээ зэрэг бичил зохиолын төрлөөс сонгож унших

· Бүтэц, зохиомж, сэдэв санаа, дүрд бүрэн анализ хийх, тайлбарлах,харьцуулах, дүгнэх,

· зохиолд дэвшүүлсэн эх оронч болон хүнлэг энэрэнгүй, үзэл, уламжлалт зан заншил, хүний чанар, сэтгэл оюуныг ойлгох, зохиолын жишээ баримтаар тайлбарлах, өөрийн үзэл бодлоор дүгнэж илэрхийлэх,

· Зохиолын хэлний онцлогийн талаар эргэцүүлэмж бичих

Орчин үеийн шилдэг жүжгийн зохиол 7 цаг

· Орчин үеийн сонгодог уран зохиолын бүтээлээс мэдэх, сонгон уншиж ойлгох

· Бүтэц, зохиомж, сэдэв санаа, дүрд бүрэн анализ хийх

· Туульс, уянга, жүжгийн зохиолын ялгааг ойлгож тэдгээрийн онцлогийг харьцуулан тайлбарлах

· Жүжгийн зохиолын ангиллын ялгааг мэдэх

Орчин үеийн монголын шилдэг роман 8 цаг

· Орчин үеийн сонгодог уран зохиолын бүтээлээс мэдэх, сонгон уншиж ойлгох

· Бүтэц, зохиомж, сэдэв санаа, дүрд бүрэн анализ хийх

· зохиолд дэвшүүлсэн эх оронч болон хүнлэг энэрэнгүй, үзэл, уламжлалт зан заншил, хүний чанар, сэтгэл оюуныг ойлгох, зохиолын жишээ баримтаар тайлбарлах, өөрийн үзэл бодлоор дүгнэж илэрхийлэх,

· Зохиолын хэлний онцлогийн талаар эргэцүүлэмж бичих

Дорно дахины уран зохиол

6 цаг

· Дорно дахины зарим үндэстний уран зохиолоос сонгож унших, төрсөн сэтгэгдлээ бичих

· Дорно дахины уран зохиолын сэдэв, асуудлын онцлогийг ойлгож дүгнэх, шүүмж судлалын талаар гарсан бүтээлтэй танилцах

· Бурхны шашны уран зохиолын өвтэй танилцах, иргэний ба шашны уран зохиолын өвөрмөц онцлог, ялгааг харьцуулан ярилцах, дүгнэх

Өрнөдийн уран зохиол

7 цаг

· Өрнөдийн уран зохиолоос сонгож унших, уншсан зохиолоо нөхдөдөө ярих, төрсөн сэтгэгдлээ бичих

· Өрнө дахины уран зохиолын сэдэв, асуудлын онцлогийг ойлгож дүгнэх, шүүмж судлалын талаар гарсан бүтээлтэй танилцах

· Нобелийн шагналт зохиолчдын бүтээлтэй танилцах, зохиолын зохимжийн талаар задлан тайлбарлах, дүгнэж ярих

11 жилийн XI АНГИ УРАНЗОХИОЛЫН НЭГЖ ХИЧЭЭЛИЙН СЭДЭВ



Монголын сонгодог уран зохиол 7 цаг

· Зохиолын агуулга, дүрийн талаар ойлгож өөрт төрсөн сэтгэгдлээ илэрхийлэх

· Зохиолын агуулгаар дэвшүүлсэн асуудпал, илэрхийлсэн санааг тухайн нийгэм соёлын онцлогтой холбон тайлбарлах

· Зохиол дахь дүрд задлан шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх

Монголын шилдэг яруу найргийн зохиолууд 7 цаг

· Монгол уран зохиолын өнөөгийн хөгжлийн талаар өөрийн байр сууриа илэрхийлэн бичих

· Реалист ба реалист бус уран зохиолын тухай тодорхой зохиолын жишээн дээр харьцуулан ярилцах

· Ямарваа уран бүтээлд уран сайхны /хэл найруулга, дүрийн боловсруулалт, уран сэтгэмж саналга, гоо зүй, ур дүрслэл гм/ үүднээс шүүмж судлалын өгүүлэл бие даан бичиж сурсах байх

· Өөрт таалагдсан шүлгийн талаар судлал шинжлэлийн өгүүлэл бичих

Монголын шилдэг өгүүллэг, туужууд 8 цаг

· Монгол уран зохиолын өнөөгийн хөгжлийн талаар өөрийн байр сууриа илэрхийлэн бичих

· Реалист ба реалист бус уран зохиолын тухай тодорхой зохиолын жишээн дээр харьцуулан ярилцах

· Ямарваа уран бүтээлд уран сайхны /хэл найруулга, дүрийн боловсруулалт, уран сэтгэмж саналга, гоо зүй, ур дүрслэл гм/ үүднээс шүүмж судлалын өгүүлэл бие даан бичиж сурсах байх

· Өөрт таалагдсан өгүүллэг, туужийн талаар судлал шинжлэлийн өгүүлэл бичих

Монголын орчин үеийн роман 9 цаг

· Монгол уран зохиолын өнөөгийн хөгжлийн талаар өөрийн байр сууриа илэрхийлэн бичих

· Реалист ба реалист бус уран зохиолын тухай тодорхой зохиолын жишээн дээр харьцуулан ярилцах

· Ямарваа уран бүтээлд уран сайхны /хэл найруулга, дүрийн боловсруулалт, уран сэтгэмж саналга, гоо зүй, ур дүрслэл гм/ үүднээс шүүмж судлалын өгүүлэл бие даан бичиж сурсах байх

· Өөрт таалагдсан нэг шүлэг, өгүүллэг, эсээний талаар судлал шинжлэлийн өгүүлэл бичих

Монголын орчин үеийн жүжгийн зохиолын онцлог 9 цаг

· Монгол уран зохиолын өнөөгийн хөгжлийн талаар өөрийн байр сууриа илэрхийлэн бичих

· Реалист ба реалист бус уран зохиолын тухай тодорхой зохиолын жишээн дээр харьцуулан ярилцах

· Зохиолын уран сайхан, хэлний талаар задлал хийж сурах

Өрнийн уран зохиол 7 цаг

· Реалист ба реалист бус уран зохиолын тухай тодорхой зохиолын жишээн дээр харьцуулан ярилцах

· Өрнийн уран зохиолын хөгжил, гол гол бүтээлтэй танилцаж дүгнэн ярилцах,

Дорнын уран зохиол 6 цаг

Дорнын уран зохиолын хөгжил, гол гол бүтээлтэй танилцаж дүгнэн ярилцах

Шилдэг уран зохиолын хэлэлцүүлэг 8 цаг

· Жил бүр зохиогддог уран зохиолын “Болор цом”, “Утгын чимэг” уралдаан юмуу шилдэг уран зохиолын ном шалгаруулах тэмцээнд уншигчийн байр сууринаас оролцох

· Түүнд шалгарсан бүтээлийн талаар шүүн хэлэлцэх, дүгнэх

· Уншсан зохиолыг дууриаж буюу өгсөн сэдвээр эсвэл чөлөөт сэдвээр бие даан бяцхан зохиол, эсээ бичих

· Аль нэг зохиолын талаар анги хамт олноороо маргаан мэтгэлцээн, уралдаан тэмцээн зохион байгуулах

Шүүмж судлал 9 цаг

· Дараах сэдвүүдээр уран зохиолын онол шүүмж судлалын ном уншиж ашиглан реферат бичих

Уран зохиолыг үзэх үзэл , сэтгэлгээ, чиг хандлага

Уран бүтээлд өгөх үнэлгээ, шүүмж судлалын хөгжилт

Уран сайхны соёл, үгийн урлагийн шинэ эрэлхийлэл

Хэл шинжлэл,

3уран зохиол шинжлэлийн харилцан нөлөөлөл зэргийг судлан ярилцаж тодорхой зохиолын жишээн дээр шүүмж судлалын үүднээс үнэлэлт дүгнэлт өгөх

· Дутуу боловсруулсан буюу муу зохиол гэж үзсэн нэг зохиолыг сонгож шүүмж бичих

· Шүүмж судлал нь уран зохиолын хөгжилтөд ямар ач холбогдолтой болох талаар өөрсдийн байр сууриа илэрхийлэх